“Хасу Мегаватт” ХХК хамтран ажиллагч байгууллагуудтайгаа нэгдэн цусаа хандивлалаа

2020-03-25 / Нийтэлсэн: Админ

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ БУСДАД АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ” уриан дор  манай шилдэг аж ахуйн нэг болох “Хасу Мегаватт” ХХК болон тус компанитай хамтын ажиллагаатай  “Зэт Эм И” ХХК, “Мегастийл фабрикаторс” ХХК, “Малтз Сэлес” ХХК, Герман-Монголын хамтарсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв  энэ сарын 16-нд Цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд дээрх байгууллагуудын 80 гаруй ажилтан  цусаа бэлэглэснээс гадна бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж нийтийн төлөө цусаа хандивлахыг уриалав.