БАРИЛГЫН КЭМПИЙН ГАЗАР ДООРХИ ШУГАМ СҮЛЖЭЭ БОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖЫН УГСРАЛТЫН ТӨСӨЛ (2007 – 2011)


Оюу толгой ХХК | FLUOR Corporation (PMC)

Хасу Мегаватт ХХК нь Оюу толгой төслийн барилгажилтын 1-р үе шатны бүтээн байгуулалтын ажил үйлчилгээг уурхайн талбарт 2006 оноос хойш хэрэгжүүлж эхэлснээс хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.Төслийн хугацаа нь 2007 оны 4-р сараас эхэлж 2011 оны 11-р сар хүртэл үргэлжилсэн юм. Төслийн ажлын эзэлхүүнд инженерийн шугам хоолойн явах суваг шуудууны газар шорооны ажил, барилгын болон бүх төрлийн бетоны ажил, 2000 хүний багтаамжтай уурхайн ажилчдын кэмпийн газар доорхи шугам сүлжээ болон халаалтын зуухнуудын (хэрэгцээний халуун хүйтэн усны шугам, халаалтын шугам, бохирын шугам, галын усны шугам, галын гидрант, дулааны болон бохирын худаг, хаалт арматурууд) угсралт, туршилт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэж өгсөн.Төсөл хэрэгжих хугацаанд ажлын оргил үед ажлын талбайд 310 орчим монгол ажилчид ажилласан.

Ажлын гүйцэтгэлд: шугам хоолой угсрах суваг шуудууны газар шорооны ажил, ухалт болон элсэн дэвсгэр хийж нягртуулах, инженерийн шугам сүлжээний угсралт, бохирын шугам хоолойн худгуудын суурийн цутгалт болон дулаан хэрэглээний шугам хоолойн худгуудын цутгалт суурьлуулалт, салаа шугамуудын хаалт арматурын угсралт, галын усны шугам гидрантуудын угсралт даралтын болон битүүмжлэлийн усан шалгалтууд хийж, ашиглалтанд оруулж бүх газар шорооны ажил гүйцэтгэсэн талбайн буцаан булалт, нягтруулалт, тэгшилгээг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Нийт 140,000 м газар доорхи инженерийн шугам сүлжээг суваггүй технологоор, (DN300мм- DN32мм), 38 иж бүрдэл дулааны болон хэрэглээний усны шугам хоолойн худаг, 137 иж бүрдэл бохирын усны шугам хоолойн худгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Газар шорооны нийт 315,000м3 ажил хийж 13,705 ширхэг шугам хоолойн гагнуурыг гүйцэтгэж үл эвдэх сорилоор (DPT 95%, RT 5%) шалгаж баталгаажуулсан.

Анхны ажлын эзэлхүүн захиалагчын хүсэлтийн дагуу шинэчлэгдэж дараах ажлуудыг нэмэж гүйцэтгэсэн. Үүнд уурхайн барилгажилтын үеийн агуулахыг, халаалтын зуух, шугам хоолойн хамт, галын усны 1000 тонн нөөцийн бетон сав бүхий галын усны цахилгаан ба дизель түлшний хосолмол насос бүхий комплексыг шугам хооолой, гидрант, бороожуулагчын хамт (1) Барилгын үеийн угсармал оффисын байгууламж (6), халаалтын зуухныг барилга байгууламжын хамт (2), гүний түүхий усны HDPE  шугам (20км), гүний худгийн насос станц (18ш), түүхий усны цуглуулах 160 м3 ба 80 м3 хэмжээтэй танкны барилга (2ш), 400 хүний кэмп зэргийг барьж ашиглалтанд оруулсан.

Төслийн үйл ажиллагаа нь гүйцэтгэл, чанар, аюулгүй ажиллагааны үзүүлэлт  зэргээрээ захиалагчаас өндөр үнэлгээ авч Оюу толгойн “Оны шилдэг барилгын гүйцэтгэгч” (2009 он),  930,770 хүн/ цаг аюулгүй ажиллаж аюулгүй ажиллагааны шагналыг  (2012) тус тус авсан.

Төслийн мэдээлэл
  • Байршил
  • Гэрээний дугаар
  • Эхэлсэн огноо
  • Дууссан огноо
  • Нийт хүн/цаг
  • Гэмтэл бэртэлгүй ажилласан хүн/цаг
  • Газар шорооны ажлын эзэлхүүн
  • Суурилуулсан шугам хоолой
  • Гагнуурын оёдлын тоо /Аргон, цахилгаан/
Тайлбар
  • Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу Толгой төсөл
  • A2MW-90-K406
  • 2007 4-р сар
  • 2011 11-р сар
  • 1,620,200 хүн/цаг
  • 930,770 хүн/цаг
  • 315,000 м3
  • Ган шугам: 140,000 метр, HDPE шугам: 20,000 метр
  • 13,705 ширхэг (Ф32мм – Ф300мм)
  • Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно.

    алсын хараа
  • – Аюулгүй ажиллагаа                                                  – Сэтгэл ханамжтай харилцагч талууд                 – Тасралтгүй, тогтвортой хөгжил
    – Эерэг хандлагатай бүтээлч хамт олон                  – Бизнесийн ёс зүй

    үнэт зүйлс
  • Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт

    Эрхэм зорилго
  • Би удаан алхдаг. Гэхдээ хэзээ ч арагшаа алхдаггүй.

    ABRAHAM LINCOLIN
  • Чадна гэдэгт итгэснээр Та замынхаа талыг туулж байгаа

    Theodore Roosevelt
  • “Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой)

    Audrey Hepburn