Бидний тухай


Хасу Мегаватт ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Эрчим Хүч, Уул Уурхайн салбаруудад харьяалагдаж, Эрчим Хүчний барилга байгууламж, өндөр болон нам даралтын зуухнууд, эрчим хүчний дэд системүүд, механик ажлууд болон цахилгаан дамжуулах шугамууд, инженерийн шугам хоолой, даралтат сав болон тоног төхөөрөмжийн засвар, угсралт, ашиглалтын үйлчилгээнүүдийг үзүүлж ажиллаж байна


Хасу Мегаватт ХХК нь Төвлөрсөн дулааны байгууламж, дулаан дамжуулах шугам сүлжээ болон шугам хоолойн угсралт болон засварын ажлуудад нарийн мэргэшсэн. Бид аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ослыг тэглэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Бид өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа харилцагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрийн цогц шийдлийг санал болгож, ханган нийлүүлж, хамтран ажилладаг. Бидний дадлага туршлагатай ахлах ажилтнууд болон мэргэжилтнүүд олон улсын стандарт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон шийдлүүдийг санал болгож, ханган ажиллана

Алсын хараа, Үнэт зүйлсЭрхэм зорилго, ХАБЭА-Н БОДЛОГО

Алсын хараа

Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно.

ҮНЭТ ЗҮЙЛС
  • Аюулгүй ажиллагаа
  • Эерэг хандлагатай бүтээлч хамт олон
  • Сэтгэл ханамжтай харилцагч талууд
  • Бизнесийн ёс зүй
  • Тасралтгүй, тогтвортой хөгжил
Эрхэм зорилго

Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт

ХАБЭА-Н БОДЛОГО

ХАБЭА-н холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж, ажилтан нэг бүрийн болон сонирхогч талуудын эрүүл мэнд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, татралтгүй сайжруулна.

ҮйлчилгээҮйл ажиллагааны чиглэл

01
Эрчим хүч

Дулааны байгууламж, төвлөрсөн дулааны станц, өндөр, нам даралтын зуух, дулаан дамжуулах системийн ашиглалт, засвар үйлчилгээ…

Цааш үзэх
02
Барилга угсралт

Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн угсралтын цогц ажлууд. Газар шороо, Бетон, Гадна-Дотоод тохижилт, Угсралт, Төмөр хийц бүтэц, Уул-Уурхайн цамхаг.

Цааш үзэх
03
Уул уурхай

Уул уурхайн тоног төхөөрөмжийн хийцийн угсралт, механик угсралт, гүний уурхайн барилга байгууламжийн хийцийн угсралт, цамхаг тоноглолын төслийн….

Цааш үзэх
04
Төмөр хийцийн үйлдвэр

Бүх төрлийн төмөр хийц, зуухны шугам хоолой, экономайзерын хийц, гүний уурхайн нэвтрэлтийн тавцан, металл хийцийн угсралтууд.

Цааш үзэх
05
Мэргэжлийн сургалт

Манай техник мэргэжлийн боловсрол сургалтын төв нь нийт 1200 мквт талбайг хамарч Хан-Уул дүүрэгт байрладаг, практик сургалтын хэсэг, дадлага хийх хэрэгсэл….

Цааш үзэх
06
Зөвлөх үйлчилгээ

Манай компанийн нэг онцлог нь эрчим хүчний салбарт гадаадын, тэр тусмаа барууны орнуудын том том төслүүдийг хэрэгжүүлсэн юм.

Цааш үзэх
  • Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно.

    алсын хараа
  • – Аюулгүй ажиллагаа                                                  – Сэтгэл ханамжтай харилцагч талууд                 – Тасралтгүй, тогтвортой хөгжил
    – Эерэг хандлагатай бүтээлч хамт олон                  – Бизнесийн ёс зүй

    үнэт зүйлс
  • Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт

    Эрхэм зорилго
  • Би удаан алхдаг. Гэхдээ хэзээ ч арагшаа алхдаггүй.

    ABRAHAM LINCOLIN
  • Чадна гэдэгт итгэснээр Та замынхаа талыг туулж байгаа

    Theodore Roosevelt
  • “Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой)

    Audrey Hepburn