Бид 2016 оноос ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Мөн 2020 онд MNS OHSAS 18001:2012 стандартаас ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шинэчлэгдсэн стандарт руу шилжин баталгаажуулалтаа авсан. Энэхүү гэрчилгээнүүд нь Олон улсын магадлан итгэмжлэлийн форум /IAF/-аар баталгаажсан нь бидний үйл ажиллагаа олон улсын шаардлагыг хангаж байгааг илэрхийлэх юм.