Ковид-19 даатгалд үргэлжлүүлэн хамрууллаа.

2021-08-16 / Нийтэлсэн: Админ

2020-2021 онд нийт ажилчдадаа болон ажилчдынхаа гэр бүлийн гишүүдийг Нэйшнл Лайф ХХК-ийн Ковидын даатгалд хамруулан халдвар авсан 30 гаруй ажилтанд нөхөн олговрыг олгосон.

Харин 2021-2022 онд нийт ажилчдадаа Практикал ХХК-ийн Ковид-19 даатгалд дахин 1 жилийн хугацаагаар даатгууллаа. Энэ удаад Ковидын халдвар авсан ажилтан маань илүү их хэмжээний нөхөн олговорыг авах болно.

Бид улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө ажилчдынхаа эрүүл мэндэд анхааран, дэмжин ажиллаж байна.