Мэргэжлийн сургалт

Хасу Мегаватт ХХК-ны 100 % -ийн хөрөнгө оруулалттай ГММСҮТ нь 2012.09.14 –ны өдөр албан ёстоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гагнуурын бүх төрлөөр, Барилгын цахилгаанчин, Токарь-фрезер, даралтат сав, турбин, уур, халуун усны дамжуулах шугамын угсрагч, Даралтат сав, шугам хоолой, зуухтай харьцаж ажилладаг ажилтаны эрх олгох болон ХАБЭА –н сургалт, зуухны машинч зэрэг мэргэжлүүдээр  тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь 34 багш, ажилтантай бөгөөд нэг жилийн болон богино хугацааны сургалтаар одоогийн байдлаар 1673 хүнийг амжилттай суралцуулж 30 гаруй харилцагч байгууллагад ажилд зуучлан өгсөнөөс гадна 83% -ийг ажлын байраар ханган ажилласан байна. Манай сургуулийн гагнуурын мэргэжлээр төгссөн төгсөгчид Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс олон улсад гагнах эрхтэй үнэмлэх сертификат болон мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээтэй төгсдөг ба мэргэжлээ дээшлүүлэн суралцаж зэрэг ахиулах бүрэн боломжтой.

Бид таныг зөв хандлагатай, бүтээлч, өрсөлдөх чадвартай сайн мэргэжилтэн болоход туслана.

БИДНИЙ АМЖИЛТ

Гагнуурын улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд гагнуурын ангийн суралцагчид, багш, ажилчид манлайлсаар ирсэн.

  • 2013 онд Нийслэлийн шилдэг МСҮТ өөр өргөмжлөгдсөн.
  • 2014 онд Монгол улсад гагнуурын сургалт явуулдаг эрх бүхий 33 МСҮТ –ийн дунд зохион байгуулсан Монгол ур чадвар – 2014 тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.
  • 2014 онд БНХАУ –ын Бээжин хотод 13 орны 320 гагнуурчдын дунд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд манай улсын баг тамирчид багийн дүнгээр 2 –р байранд орж мөнгөн медал хүртсэн амжилт гаргалаа
  • Монгол улсын үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, нийслэлийн хөдөлмөрийн газраас зохион байгуулдаг сургалтуудад суралцаж төгссөн төгсөгчдийн 90% ажлын байраар хангагдсанд сайшаан өргөмжлөгдсөн.
  • МССангийн “GOPA”, ХБНГУ –ын “GIZ” төсөлд амжилттай оролцож 2013 онд 2 удаа, 2014 онд 2 удаа, 2016,2018 онуудад тус тус МСҮТ –ийн гагнуурын болон цахилгааны нийт 105 багшийг мэргэжил дээшлүүлсэн байна.
  • 2015 онд гагнуурын улсын аврага шалгаруулах уралдааныг ММСГНийгэмлэгтэй хамтран зохион байгуулж хот хөдөөгийн 45 байгууллагын 166 гагнуурчид 4 төрлөөр оролцсоноос манай сургуулийн 2 багш Цахилгаан гагнуурын төрөлд 1 –р байр, Аргон гагнуурын төрөлд 3 –р байрыг тус тус эзэлсэн амжилтууд гаргалаа.
  • “Монгол Ур чадвар 2016” гагнуурын тэмцээнд Д.Нямрагчаа тэргүүн байр эзэлсэн.
  • 2017 онд БНХАУ –ын Бээжин хотод зохион байгуулагдсан Шанхайн гагнуурын олон улсын тэмцээнд манай сургуулийн суралцагч Д.Нямрагчаа хагас автомат гагнуурын төрлөөр 3 –р байранд орж мөнгөн медал хүртлээ.
  • 2017 онд Гагнуурын олон улсын “ARC CUP” тэмцээнд гагнуурчин Д.Нямрагчаа 2-р байранд орж мөнгөн медал хүртсэн
  • 2017 оны гагнуурчдын мэргэжлийн улсын аврага шалгаруулах тэмцээн 4 төрлөөр зохион байгуулагдаж 36 байгууллагын 137 гагнуурчид оролцсоноос Д.Нямрагчаа хагас автомат гагнуурын төрөлд 3 –р байр эзэлсэн амжилт гаргаж олон улсын гагнуурын тэмцээнд орох эрх авлаа. Нийт оролцсон гагнуурчдын 41% нь манай сургуулийг төгссөн гагнуурчид байсан.
  • “Монгол ур чадвар 2018” гагнуурын тэмцээнд Т.Оюун-Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн амжилт гаргалаа.
  • “ARC CUP 2018” тэмцээн БНХАУ –д 2018.06.04-11 хооронд зохион байгуулагдаж 21 орноос 380 гаруй гагнуурчид оролцсон бөгөөд манай сургуулийн сурагч Д.Нямрагчаа 18 насандаа Хагас автомат гагнуурын төрлөөр алтан медал хүртсэн амжилт гаргасан.
  • Д.Нямрагчаа 18 насандаа өндөр даралтын шугам хоолой гагнах 1Б категор авсан амжилт гаргасан байна.

СУРГАЛТЫН ТӨРӨЛ

Нэг жилийн сургалт

  1. Гагнуурчин (Цахилгаан, Хагас автомат, Хийн, Аргон, плазм огтлогч)
  2. Барилгын цахилгаанчин
  3. Токарь-Фрезер

Богино хугацааны сургалтаар

  1. Гагнуурын бүх төрлөөр (Цахилгаан гагнуур, Хагас автомат гагнуур, Хийн гагнуур, Аргон гагнуур, Хуванцар хоолойн гагнуур, Плазм огтлогч)
  2. Цахилгаанчин (Барилгын цахилгаанчин, Гэр ахуйн цахилгаанчин)
  3. Токарь-Фрезер (төмрийн болон модны)
  4. Даралтат сав, турбин, уур, халуун усны дамжуулах шугамын угсрагч
  5. Зуухны машинч
  6. Даралтат сав, шугам хоолой, зуухтай харьцаж ажилладаг ажилтаны ХАБЭА –н сургалт
  7. Даралтат сав, шугам хоолой, зуухтай харьцаж ажилладаг ажилтаны эрх олгох сургалт

Бид таныг мэргэжилдээ манлайлагч болоход хөтөлнө.

СУРГАЛТЫН ОРЧИН, МАТЕРИАЛЛАГ БААЗ:

  • Хичээлийн тохилог анги тэнхим Тохилог, тухтай номын сан
  • Интернетэд холбогдсон лабратори Оюутан суралцагчдыг
  • Гагнуурын иж бүрэн дадлагын бааз дадлагажуулах механик цех Гагнуурын симуляторын тэнхим                        Стандартад нийцсэн спорт заал
  • Цахилгаан угсралтын лаборатори 20 оюутны дотуур байртай.

ГАГНУУРЫН СУРГАЛТ НЬ:

Цахилгаан гагнуур: Цахилгаан гагнуур нь гагнуурын суурь болж өгдөг бөгөөд ахуйн хэрэгцээнд болон томоохон төмөр хоолой шугам гагнахад тохиромжтой.

Хагас автомат гагнуур: Ажлын бүтээмж цахилгаан гагнуурыг бодвол маш өндөр бөгөөд 1 мм –н зузаан металаас эхлэн хэмжээнээс үл хамааран шаваас болон оёдол хийх боломжтой

Хийн гагнуур: Цахилгааны хэмнэлт өндөр ба тайрах гагнах ажиллагааг хоёуланг нь хийж гүйцэтгэнэ. Мөн металл эдлэлийг өндөр температурт халаахад ашиглаж болно.

Аргон гагнуур: Алт, мөнгө, зэс, нерж, хөнгөн цагаан зэрэг металуудыг гагнадаг бөгөөд ихэвчлэн ган төмрийг гагнахад өргөнөөр ашиглаж байна.

Цахилгаан гагнуур /Анхан шат/

  • Цахилгаан гар нуман гагнуурын үед ашиглагдах тоног төхөөрөмж, бүтэц, тэдгээрийн зориулалт, ажиллах зарчим.
  • Гагнагдах материалын төрөл, онцлог
  • Цахилгаан нумын бүтэц, нумын асалт, тогтворжилтонд нөлөөлөх нөлөөллийг мэдэх.
  • Гагналтын техник эзэмших, слесарийн ажилбаруудыг эзэмших
  • Орон зайн бүх байрлалд гагналтын ажлыг хийж гүйцэтгэх чадвар эзэмших

Цахилгаан гагнуур /Дунд шат/

  • Гагнах металлын зузаанаас хамаарч гагнах дарааллыг сонгох
  • Орон зайн бүх байрлалд хавтан болон даралтат сав гагнах ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болох
  • Хөнгөн цагаан ба түүний хайлшийг болон ширмийг электродоор, гар нуман гагнуураар гагнах дадал эзэмших

Цахилгаан гагнуур /Дээд шат/

  • Гагнагдах металлын зузаан, эдлэлийн байрлал, ажлын байрны нөхцөл, ирмэгийн боловсруулалтаас хамааруулан үндсэн 4 холболтоор орон зайн бүх байрлалд нэг ба олон үетээр хавтан гагнах техник
  • Орон зайн бүх байрлалд шугам хоолой татах
  • Нүүрстөрөгч ба чанаржуулсан ганг гагнах, хийцийн нүүрстөрөгчит ганг гагнах.
  • ЦНГ –аар зүсэлт хийх, ширмийг хүйтнээр болон халааж гагнах
  • Гагнуурын техник, технологийн дагуу орон зайн бүх байрлалд гагнах

Хагас автомат /анхан шат/

  • Цахилгааны болон галын аюулгүй байдал, гагнуурын бүрэн бүтэн байдлыг шалган тохируулах
  • Хавтан дээр хэвтээ, босоо (PA, PF, PG, PC) оёдол тавьж сурах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтан нийлүүлж гагнах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтанг ирмэг засалттай 2 оёдол тавьж гагнах
  • Тулгасан холболтоор дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PA байрлалд 2 үеээр гагнах

Хагас автомат гагнуур /дээд шат/

  • Төрөл бүрийн утсыг ялгаж чаддаг дадал эзэмших
  • Холимог хийн төрөл ангилалыг ялгах
  • Хоёр өөр төрлийн материалыг гагнаж сурах
  • Хагас автомат гагнуураар хавтан хийц, Шугам хоолойн бүх байрлалд гагнах ур чадвар эзэмшүүлэх
  • Жац дор гагнуур хийх бүрэн автомат аппарат тоног төхөөрөмж ажиллуулж сурах
  • Хөнгөн цагаан хайлшийг гагнаж сурах

Цахилгаан – Хагас автомат гагнуур /Анхан шат/

  • Дамжуулах механизмын тохиргоо хийх, Гагнуурын гарын бүрэн, бүтэн байдлыг шалган тохируулах
  • Орон зайн байрлалд цахилгаан нум асааж сурах
  • Хавтан дээр хэвтээ, босоо оёдол тавьж сурах
  • PA, PF байрлалд хавтанг нийлүүлж гагнах
  • PA, PF байрлалд хавтанг ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2 оёдол тавьж гагнах
  • Тулгасан холболтоор дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах.

Аргон гагнуур /Анхан шат/

  • Аппарат тоног төхөөрөмжөө угсрах, холбох, тохиргоо үйлчилгээ хийж, ялгах чадвартай болох
  • Баллоныг ялгаж чаддаг болох
  • PA, PC, PF, PE байрлалд дадлага хийх
  • Аргон гагнуурын гагнах техникийг бүрэн эзэмших
  • 0,5 мм –с дээш зузаантай хавтанг гагнах дадалд суралцах
  • Зэвэрдэггүй ганг гагнаж чаддаг болох

Аргон гагнуур /Дунд шат/

  • Тоног төхөөрөмж болон Аргон хийн бүх мэдлэгийг бүрэн эзэмших
  • Орон зайн бүх байрлалд хоолой, метал хийц, даралтат сав гагнаж сурах
  • Зэвэрдэггүй ган, 2 өөр төрлийн материалыг сайн гагнадаг болох
  • Хослон гагнах арга техникийг эзэмших
  • Гагнах материалд гагнуурын утсыг сонгож сурах
  • Хөнгөн цагаан хайлш гагнах анхны мэдэгдэхүүнтэй болох
  • Гагнах эд ангийн ирмэгийн боловсруулалт хийж чаддаг болох

Аргон гагнуур /Дээд шат/

  • Шугам хоолойг чанарын өндөр түвшинд гагнаж чаддаг болох
  • Гаргасан гэмтэл согогийг засаж чаддаг болох
  • Даралттай хоолойн ангилал химийн шинж чанарыг мэддэг болох
  • Аргон гагнуурын утас болон химийн шинж чанарыг бүрэн мэдэх
  • Аргон хий болон хийн хольцийн хувьд химийн шинж чанарыг мэдэх
  • Орон зайн бүх байрлалд гагнах техникийг болон хослон гагнах аргыг эзэмших
  • Хөнгөн цагаан ба түүний хайлшийг Аргон гагнуураар гагнаж сурах

Хийн гагнуур /Анхан шат/

  • Хийн гагнуурын аюулгүй ажиллагаа дүрмийн мэдлэгтэй болох
  • Хийн гагнуурын тоног төхөөрөмжийг бүрэн ажилуулж чаддаг болох
  • Хийн гагнуурын даралтыг зөв тохируулдаг болох
  • PA, PC байрлалд хавтанг тулгаж гагнах дадлага эзэмших

Плазм огтлогч

  • Металлын физик, хими, механик шинж чанарын тухай мэдлэгт үндэслэн металыг суурин болон зөөврийн зүсэх төхөөрөмж ашиглан плазм нумаар, хүчилтөрөгчөөр нэвт буюу гадаргууд зүсэх
  • Плазм нум, плазм шүршилт, плазм үүсгэгч хий, плазм шүршилтийн хошуу зүсэлтэнд хэрэглэх хийн төрөл тэдгээрийн онцлог, зүсэгдэх материалд тохируулан шатах хий шингэнийг сонгох, хий шингэн агуулсан баллоныг байрлуулах, баллон болон хийн хэлхээнд редуктороо угсрах, хийн дамжуулах хоолойн шланг угсрах, зүсэгдэх материалын зузаанаас хамаарч зүсэгч хошууг сонгох, зүсэлтийн дөлний чадвар тохируулах

 

БАРИЛГЫН ЦАХИЛГААНЫ СУРГАЛТ НЬ

Монголд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед нийгмийн шаардлагыг дагаж барилгын цахилгааны мэргэжил хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн нэг болсон. Цахилгаанчны мэргэжил эзэмшинээр та өөрийн болон том жижиг барилга байгууламжийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх, засаж янзлах дараах бүрэн чадварын эзэмшинэ.

  • Цахилгааны техникийн онолын үндсэн мэдлэгтэй, хэмжилтийн багаж тоноглолыг ашиглаж холбох
  • Схем дахь тоноглолын дарааллыг тогтоох, хэмжилтийн багаж мультиметрээр хүчдэл гүйдэл, эсэргүүцлийг тодорхойлох
  • Ажлын зургын дагуу тэмдэглэл хийж, тоноглолуудыг суурьлуулах
  • Цахилгаан хөдөлгүүрийг ажиллах нөхцөлөөр нь схем зохиож холбох тооцоо хийх
  • Барилгын дотор монтажны утас байрлуулж бэлтгэх үндсэн ба туслах тоноглолыг суурьлуулах
  • Давхар хоорондын холболт хийх, газардуулга хийх, холбох
  • Барилгын гадна дотно цахилгаан хангамж, угсралтын ажил хийх
  • Гадна талбай болон барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг хийх.
  • Вольтметр, Амперметр, тестер, мегаметр зэрэг цахилгааны ажилд хэрэглэдэг багаж төхөөрөмжөөр туршилт хийж бүрэн ашиглаж сурна.
  • Цахилгааны кабель дамжуулагч утсыг марк үзүүлэлтээр ангилж, ашиглаж сурна
  • Цахилгаан хөдөлгүүрийн удирдлага дохиололын хэлхээний угсралт зэргийг хийж сурна.

ТОКАРЬ ФРЕЗЕРИЙН СУРГАЛТ НЬ

Өдгөө 21 –р зуунд бид токариар машин, онгоц, галт тэрэг, сансарын хөлгийн сэлбэг эд анги гээд бүхий л зүйлийг урлаж байна. Токарь бол аливаа шинэ технологийн эхлэл нь байж өгдөг, тийм ч учраас токарьчин хүн үйлдвэр болон улс эх орондоо их үнэтэй хүмүүс байдаг. Токарийн мэргэжлийг эзэмшиснээр та дараах чадварыг эзэмших болно.

  • Токарийн суурь машиныг ажилд бэлдэх, токарийн ажилд хэрэглэгдэх багаж хэрэгсэлүүдийг ашиглаж сурах
  • Токарийн ажилд хэрэглэгдэх хэмжилтийн багажуудтай харьцаж ажиллаж сурах
  • Токарийн ажилд хэрэглэгдэх материалуудын шинж чанаруудыг мэдэх
  • Токарийн ажлын анхан шатны дадалтай болсон байна
  • Техникийн сэтгэлгээний цар хүрээ өндөр болсон байдаг
  • Сэтгэн бодох ур чадвар нэмэгддэг.
  • Үйлдвэр уул уурхайн бүр эд ангийг засварлах, зорох чадвартай болно
  • CNC токарийн машин дээр ажиллах мэдлэг эзэмшинэ.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо

Утас: 11-345329, 99008163, 99564024, 96997699

www.gagnuurchin.edu.mn facebook page: Герман Монголын мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төв

 

  • Дэлхийд танигдсан чадварлаг багтай хөгжлийн түлхүүр компани болно

    алсын хараа
  • Эерэг хандлагатай бүтээлч ажилтан, харилцагч, зөв менежмент

    үнэт зүйлс
  • Хууль ёс, компанийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, үргэлж хөгжиж, шинийг эрэлхийлж Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулана.

    Эрхэм зорилго
  • Henry Ford
  • Чадна гэдэгт итгэснээр Та замынхаа талыг туулж байгаа

    Theodore Roosevelt
  • “Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой)

    Audrey Hepburn