Уул уурхай

БИДНИЙ ТУХАЙ

Хасу Мегаватт ХХК нь анх 2005 оноос эхлэн гэрээт ханган нийлүүлэгчээр Оюу Толгой төсөл дээр ажиллах болсноор уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа тэлэн орж, уурхайн талбар сайт дээрхи эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудын ашиглалт засвар, барилга угсралт, мэргэжлийн сургалт болон уурхайн зориулалттай бүх төрлийн ган төмөр хийцүүдийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт зэрэг чиглэлээр мэргэжлийн гэрээт ханган нийлүүлэх үйлчилгээнүүдийг 14 дэх жилдээ үзүүлэн ажиллаж байна.

 

 

 

 


Дулааны байгууламж, Төвлөрсөн Дулааны Станц, Өндөр болон Нам даралтын зуухнууд, Дулаан дамжуулах системийн ашиглалт болон засварын үйлчилгээг бусад дагалдах, цахилгаан хэмжүүр болон удирдлагын системүүдийн хамтаар цогцоор нь хийж гүйцэтгэж байна.

Үндсэн ажил үйлчилгээтэй холбоотой дараах нэмэлт мэргэжлийн ажил үйлчилгээг захиалагчийн хүсэлтийн дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
– Дулааны байгууламжийн ашиглалт болон засварын сайжруулалтын болон шинэчлэл иновацийн шийдлүүд.
–   Техникийн туслах болон бусад холбогдох нэмэлт үйлчилгээнүү

 

 


Инженерийн төрөл бүрийн дэд бүтцийн зориулалттай шугам хоолой (гадна болон дотор), хаалтууд, даралтат савнууд, даралтаас хамгаалах төхөөрөмжүүд ( хамгаалах хавхлага болон хаалтууд), ус нөөцлөх сав, коллектор, дулааны бетон худаг, ариутгах татуурга болон холбогдох бусад тоног төхөөрөмжүүд, туслах эд ангиудын урсгал болон их засварын ажил үйлчилгээнүүдийг туршилт тохируулгын хамт гүйцэтгэн ажиллаж байна.

 

 

 

 


Бүх төрлийн инженерийн ил болон далд (газар доорхи ) дэд бүтцийн зориулалттай шугам хоолойнууд болох галын усны, дулаан түгээх хангах, хэрэглээний халуун болон хүйтэн усны, үйлдвэрлэлийн процессын усны мөн ариутгах татуурга болон бусад тоног төхөөрөмжүүд, туслах эд ангиудын хамт цогц системээр нь шинээр суурилуулан угсарч, туршилт тохируулгын ажлуудыг хийж, ашиглалтын горим ажиллагаанд шилжүүлэн бэлдэж захиалагч талд хүлээлгэн өгөх хүртэлх цогц шийдэл бүхий үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

 

 


МЕТАЛЛ ХИЙЦИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ БОЛОН УГСРАЛ

Гүний уурхайн зориулалттай болон бусад бүх төрлийн металл хийцүүдийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн ажлуудыг бусад дагалдах нэмэлт үйлчилгээнүүд болох ажлын талбайд угсран суурилуулах, зөөвөрлөн шилжүүлэх, сэргээн засварлах болон гагнуурын үл эвдэх сорил зэрэг туслах ажилбаруудынх нь хамт мөн захиалагчийн онцлог, тусгай шаардлагуудыг зохистой шийдвэрлэн тусгасан инженерийн цогц шийдлүүдийн хамт хийж гүйцэтгэж байна.

 

 

 


БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД

Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой дагалдах төслийн талбайн гадаргуугын болон уурхайн гүн дахь барилга угсралтын ажлуудын тоног төхөөрөмжүүдийн хийцийн, механикийн мөн шугам хоолойн тоноглол суурилуулалтын туслах ажлуудын хамт цогцоор нь хийж гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

 

 


ТЕХНИКИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрийн Төвийн үйл ажиллагаагаа бид Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, Барилгa болон бусад салбарт шаардлагатай мэргэжлийн сургалтууд болон давтан сургалтуудыг хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангасан анги танхим, практик сургалтын танхим болон туршилт, дадлагын лабораториудад хичээллэн сурган дадлагажуулан, Монгол улсын хууль болон стандартад нийцсэн мэргэжлийн шалгалтыг авч, сертификатжуулах үйлчилгээ үзүүлж байна.

 

 


МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Манай техник мэргэжлийн боловсрол сургалтын төв нь нийт 1200м2 талбайг хамарч Улаанбаатар хотод байрладаг ба анги танхим, практик сургалтын хэсэг, туршилтын дадлага хийх хэрэгсэл бүхий хэсгээс бүрдэx бөгөөд ажлын өндөр туршлагатай зааварлагч, сургагч багш нарын баг бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

 

 

  • Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно.

    алсын хараа
  • – Аюулгүй ажиллагаа                                                  – Сэтгэл ханамжтай харилцагч талууд                 – Тасралтгүй, тогтвортой хөгжил
    – Эерэг хандлагатай бүтээлч хамт олон                  – Бизнесийн ёс зүй

    үнэт зүйлс
  • Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт

    Эрхэм зорилго
  • Би удаан алхдаг. Гэхдээ хэзээ ч арагшаа алхдаггүй.

    ABRAHAM LINCOLIN
  • Чадна гэдэгт итгэснээр Та замынхаа талыг туулж байгаа

    Theodore Roosevelt
  • “Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой)

    Audrey Hepburn