"Оюу-толгой" ХХК
Хасу Мегаватт ХХК нь Оюу толгой компанийн захиалгаар төслийн бүтээн байгуулалтын барилгажилтын 1-р үе шатны үеэс эхлэн уурхайн талбарт дизель цахилгаан генераторуудын ашиглалт болон засвар үйлчилгээг 2007 -2014 оны хооронд хариуцан ажилласан.
Бүтээн байгуулалтын ажилд анх 64 дизель генератор зөөврийн цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийн үүрэгтэйгээр хэрэгцээ шаардлагатай ажлын байр хооронд зөөвөрлөгдөн ашиглагдаж байсан бөгөөд гэрээт ажлын үргэлжлэх хугацаанд 140 гаруй болон нэмэгдсэн.
Эдгээр генераторууд нь 18,4кВт – 1000кВт хүртэл хүчин чадалтай Atlas Copco, Kubota, Olympian, Pramac, Caterpillar, GE, Cummins, King Power зэрэг брендүүдийн суурин болон хөдөлгөөнт дизель генераторууд байсан.