ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ХАЛААЛТЫН БАЙГУУЛАМЖУУДИЙН АШИГЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ХАЛААЛТЫН БАЙГУУЛАМЖУУДИЙН АШИГЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

"Оюу толгой" ХХК 

Хасу Мегаватт ХХК нь Оюу толгой уурхайн дулааны төв станц, дулаан дамжуулах төвүүд, дулааны шугам сүлжээ зэрэг төслийн дэд бүтцийн томоохон байгууламжуудыг барилгажилтын шатнаас нь хүлээн авч туршилт тохируулгын ажлыг амжилттай гүйцэтгэн 2013 оноос эхлэн уг байгууламжуудын ашиглалт, засварын ажлын урт хугацааны стратегийн онцлогтой төслийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон 72МВт хүчин чадалтай уг дулааны станц нь гүний уурхайн бүтээн байгуулалт, өсөн нэмэгдэх дулааны хэрэглээг хангах зорилгоор 2019 оноос өргөтгөл хийгдэж хүчин чадал нь нийт 130 МВт болж нэмэгдсэн.Төслийн ажлыг аюулгүй ажиллагааны өндөр соёлтойгоор амжилттай гүйцэтгэж 2020 оны 5 сарын байдлаар нийт 2678 өдөр 1,572,341 хүн/цаг осол зөрчилгүй, технологийн аваар сааталгүй ажиллаад байна.